Pages

Subscribe:

Monday, October 31, 2011

“ВЕГАН ДАВАЛГАА 2011”

 
“ВЕГАН” залуучуудын байгууллага
“ВЕГАН” залуучуудын байгууллага нь эх дэлхийн оршин тогтнолын үндэс суурь, гэгээлэг амьдралын хэв маяг болсон ургамлан хүнсийг эрхэмлэх, аливаа хорт зуршилуудаас татгалзах, байгаль орчин, гараг дэлхий, амьтад бүрийг хайрлан хамгаалах хайр энэрэлтэй зөвт ёс суртахууныг залуу хүн бүрт түгээн төлөвшүүлэх чиглэлийн үйл ажиллагаа, мэдээлэл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч залуучуудын байгууллага юм. Бид хүн төрөлхтөний үнэт эрдэнэ болсон гараг ертөнцийг авран хамгаалахад хувь нэмрээ оруулан нийгмийн бүх давхаргын хүрээнд хүүхэд залуучуудыг архи, тамхи, хорт зуршилгүй гэгээн амьдралын хэв маягт уриалан хөтлөх бодлогын дор эвлэлдэн нэгдсэн 16-25 насны гурван зуун тавь гаруй залуучуудын нэгдэл юм. Бид оюунлаг ухамсар, эх орон, гараг ертөнцийнхөө оршин тогтнолын төлөө веган амьдралын хэв маягийг сонгосон Монголчуудын гэгээн ариун хүсэл мөрөөдлийн төлөөлөл болж улс төр, намын байгууллага, хувь хүний эрх ашиг, үзэл бодлоос ангид тогтнон, төгс оршихуйн гэрэлт мөн чанараар замчлуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Эрхэм зорилго: “Эх Дэлхийгээ аврахын тулд ногоон хоолтон болж байгаль орчноо хамгаалцгаая”
Уриа: “Энхтайван зөвхөн бидний тавган дээрээс эхлэнэ”
Үйл ажиллагааны чиглэл: Байгаль орчин, Боловсрол, Эрүүл мэнд
Бодлого: Нийгмийн бүх давхаргын хүрээнд хүүхэд залуучуудыг архи, тамхи, хорт зуршилгүй гэгээн амьдралын хэв маягт уриалан хөтөлж, байгаль орчин, гараг ертөнцийг авран хамгаалахад залуусын оролцоог нэмэгдүүлэн, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтийг зогсоох гарц болсон ургамлан хүнс, түүний ач тус, веган амьдралын хэв маягийг сурталчилан таниулах
Гишүүнчлэл: Насны хязгаар байхгүй бөгөөд веган амьдралын хэв маяг, гараг ертөнц, байгаль орчин өхөөрдөм амьтдыг хайрлан хамгаалах хүсэлтэй хүн бүхэн дуу хоолойгоо нэгтгэж болох юм.
Бид “ВЕГАН ДАВАЛГАА 2011” жилийн аяны хүрээнд их дээд сургуулиуд болон ерөнхий боловсролын сургуулуулиудтай хамтран ажиллаж оюутан сурагчидад гэгээлэг зөвт амьдралын хэв маягийг сурталчилан таниулахад чиглэсэн танилцуулга өдөрлөгүүд, илтгэлийн тэмцээн, байгаль орчныг хамгаалах арга зам, дэлхийн дулаарал сэдвийн хүрээнд зөвөлгөөн, олон нийтийг хамарсан эх дэлхийн оршин тогтнолын төлөөх эв нэгдэлт жагсаал зэрэг томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эх дэлхийн оршин тогтнол та бидний тавагнаас шалтгаалж байна. Хамтдаа гараг ертөнцийн төлөө нэгдэцгээе.
“ВЕГАН” залуучуудын байгууллагын нээлтийн арга хэмжээ.
2011 оны 01 сарын 27-ны өдөр “ВЕГАН” залуучуудын байгууллагын нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нээлтийн арга хэмжээнд нийгмийн салбар салбарын идэвхитэй төлөөлөл болсон 80 гаруй залуус оролцсон бөгөөд тэд бүгд энэ үйл ажиллагаанд уригдан веган амьдралын хэв маягтай танилцсандаа баяртай байсан юм. Нээлтийн үйл ажиллагааны үеэр болсон онцлох үйл явдал нь залуусын сайн сайхны төлөө нэгдэж буй үйл ажиллагааг дэмжсэн хүндэтгишүүдийн урмын үг байлаа. Хүрэлцэн ирсэн хүндэт гишүүдийн төлөөллөөр Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн төлөөлөгч, Монгол дахь төвийн ерөнхий зохицуулагч ноён Рэнцэндоржийн Баярбат, МҮЭХ ерөнхийлөгч ноён С.Ганбаатар, Залуусын радио P3 FM 100.9-н продюссер Ж.Ариунгэрэл, Кембержийн их сургуулийн хүндэт доктор МУИС-н антропологийн тэнхимийн эрхлэгч ноён Д.Бум-Очир, MMCG судлагааны компаний захирал Д.Бум-Эрдэнэ, Органик Монгол хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч хадагтай Д.Онон зэрэг зочид оролцсон юм. Уг арга хэмжээнд оролцсон хүндэт гишүүн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн олон улсын нийгэмлэгийн төлөөлөгч, Монгол дахь төвийн ерөнхий зохицуулагч ноён Рэнцэндоржийн Баярбат: бурханлаг дээд оршихуйн зам мөрд үнэний хүрээнд оршихуйн эрхэм утгыг тайлж, дээд мөн чанарт хүмүүний дотоодын агуу чанарыг нээхэд дэмтэй нэгэн гэрэл болон асаж байгаа залуучууддаа баяр хүргэн урам хайрласан бол МҮЭХ ерөнхийлөгч ноён С.Ганбаатар залууст эрх чөлөө бэлэглэх веган амьдралын хэв маягийн тухай нээлттэй ярилцаж Залуусын радио P3 FM 100.9-н продюссер Ж.Ариунгэрэл эрч хүчтэй хүчирхэг байхын тухайд энэ гэгээлэг орчин зайлшгүй хэрэгтэйг онцлон цаашдаа хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.Хуран цугласан зочид төлөөлөгчидийг “Хайрын Өргөө” олон улсын сүлжээ веган рестораны амтат веган зоогоор дайлсан бөгөөд зочид веган зоогны амтыг гайхан сайшааж байлаа.
Хэвлэлийн бага хурал.
“ВЕГАН” залуучуудын байгууллагаас гэгээлэг амьдралын хэв маягт Монголын залуусыг уриалсан “ВЕГАН ДАВАЛГАА 2011” хэвлэлийн бага хурлыг Монгол Ньюс мэдээллийн төвд 2011 оны 02 сарын 11-нд зохион байгууллаа. Уг хэвлэлийн бага хурлыг улс орон даяар шууд нэвтрүүлсэн бөгөөддэлхийн дулааралыг зогсооход Монголын залуучууд хувь нэмрээ оруулан дуу хоолойгоо нэгтгэх чухал үе ирээд байгааг онцлон, аюул занал учруулаад буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох шилдэг шийдэл болсон веган амьдралын хэв маягийг сонгоход уриалж, энэхүү амьдралын хэв маяг нь байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засаг болон бусад байдлаар хэрхэн эерэг нөлөөлж байдгийг мэдээллэсэн чухал бөгөөд үр дүнтэй хурал болсон юм.
Хүн төрөлхтөн оюун санааны өндөр дээд түвшинд татагдан дэвшиж буй энэхүү Алтан Эринд нийгмийг хөдөлгөгч хүч болсон залуус бид гэгээлэг хүсэл мөрөөдлөөрөө нэгэн цөм болон нэгдэж, эх болсон гараг дэлхийгээ авран хамгаалахад хүн бүрийг уриалан замчлах гэрэлт бамбар нь байх учиртай.

No comments:

Post a Comment