Зүрх сэтгэлийнхээ үгийг өөр өөртөө шивнэж
Зүрхэнд минь гүн орших тэр нэгэн хайр
Зүрх сэтгэлийг минь дулаацуулна
Энэ дэлхий дээр хайраар дутагдсан нэгнийг дулаацуулах юмсан
Энэ л оршихуйг бий болгох юмсан
Амьдралын утга учир хайр энэрэл болохоор
Аз жаргалыг бусдад түгээхийг би хүснэ
Зовж байгаа хүнийг хайраар тэтгэж
Зогсолтгүй үргэжлэх энэ л амьдралд
Хүн бүхэн хайрлуулахыг хүснэ
Gustmamu ертөнц
Хүн бүхэн өөрийн гэсэн дотоод ертөнцтэй байдаг. Ганцхан тэр л ертөнцийн үүдийг бид нээх хэрэгтэй. Аз жаргалтай ертөнцийн түлхүүр бид бүгдийн зүрх сэтгэл дотор бий.
Ингээд та бүхэн миний хайрийн хөг аялгуугаар бялхсан амар амгалангийн ертөнцөд минь тавтай морилно уу.
Би хүсэл мөрөөдлөө бичгээр илэрхийлдэг ч, би өөрийгөө дуу аялгуугаар илэрхийлдэг. Дотоодоос минь ундран эгшиглэх гайхамшигт аялгуу мөрөөдөл рүү минь чимээгүйхэн хөтлөнө. Он жилүүд урсан урссаар өмнөх амьдрал маань дурсамж болж би гэдэг хүн одоо цаг дээр амьдар ч гэрэл гэгээтэй ирээдүйн өөд тэмүүлнэ.
I'm dreaming blue sky
Би мөрөөдөж байна
хөгжимчин болохыг
Би хүсэж байна
ээжийгээ баярлуулахыг
Би тэмүүлж байна
мөрөөдөлдөө
Би хичээж байна
бүх зүйлд
Би хамгаалмаар байна
гэр бүл, хайртай хүмүүсүүдээ
Би залбирж байна
бүх зүйл амар амгалан байгаасай гэж
Би гуйж байна
бүх юм сайхан байгаасай гэж
Би хүч гуйж байна
хэцүү давааг давахад
Би итгэж байна
хайртай гэдэгт нь
Би хайж байна
цойжны түлхүүрийг
Би баярлаж байна
ээждээ
Би ухаарч байна
том болж байгаа болхоор
Би явж байна
өөрийнхөө замаар
Би харж байна
жаргаж буй нарыг
Би уйлж байна
нэг зүйлээс болж
Би дурсаж байна
жаргалтай байсан мөчүүдээ
Би мөрөөдөж байна
цэнхэр тэнгэрийг
Би хүлээж байна
ирээдүйгээ
Би харж байна одыг
Тэнгэрт гялалзах одод дунд
Тэр л нэгэн өвөрмөц одонд би дуралсан
Тэндээс чи минь гэрэлтэхэд
Тэсэлгүй би чинь хардаг
Өөрийнхөө хайрын дурсамжаа би зурах дуртай
No comments:
Post a Comment