Pages

Subscribe:

Tuesday, November 1, 2011

МӨС ХЭТЭРХИЙ ХУРДАН ХАЙЛСААР УУР АМЬСГАЛ ХЭТ ТҮРГЭН ӨӨРЧЛӨГДСӨӨР БАЙНА.

Хойд туйлын мөс нарын гэрлийн 80 орчим хувийг ойлгож, далай усны хүйтэн температурыг тогтоон барьж байдаг.
Хиймэл дагуулын хамгийн сүүлийн үеийн мэдээлэл дээр үндэслэн, АНУ-ын Сансар Судлалын Үндэсний Төв (NАСА) –ийн уур амьсгалын мэргэжилтэн Жей Зуалли 2007 оны 12 сард нийтлүүлсэн өгүүлэлдээ 2012 оны зуны сүүл гэхэд Хойд мөсөн далай бараг бүрэн хайлж дуусах магадлалтай байна гэсэн таамаглал дэвшүүлжээ.
  Учир нь мөс хайлсаар, туйл тэр чигтээ мөсгүй болж, далайн ус бүлээсвэл, далайн гүнээс хий дэгдэн гарч болзошгүй бөгөөд түүнд бид хордож магадгүй. Та бүхэн миний Сингапурын лекцийг (1995 оны 1-р сарын 10) олж үзвэл бид амьдралынхаа хэв маягийг эс өөрчлөх аваас хэтэрхий оройтох болно шүү гэдгийг би сануулсан байгаа. 10-15 жилийн өмнө шүү дээ. Мөн түүнээс өмнө ч, бид дэлхийг ойг хэрхэн устгаж, мах үйлдвэрлэх, хэрэглэхэд зориулж байгаа зэрэг гараг дэлхийд маань хор хөнөөл учруулж байгаа тухай би үргэлж ярьдаг байсан. Эрдэмтэд олон зүйлийг хэлсээр ирсэн. Хүмүүс одоо л сонсдог болж байна. Гагцхүү түргэн арга хэмжээ аваасай д гэж найдья. Дэлхийн бүр орны засгийн газрууд энэ асуудлыг ноцтой авч үздэг болоод байна. Арга хэмжээ нь харин хэт удаашралтэй юм шиг байгаа нь миний санааг зовоож байна.Туйлын мөс нарны тусгалыг огторгуй руу буцаан ойлгож байдаг учиртай. Гэвч мөс хэт хурдан хайлснаар нарны туяа хангалттай түвшинд буцаж ойхоо больж, далайн ус дулааран мөсийг хайлуулна. Мөс хайлснаас болж далай дулаарна. Энэ харилцан нөлөөллийг ойлгож байна уу.
Хэрвээ юмс энэ хэвээрээ үргэлжилж, хүмүүс үүнийг 4-5 жилийн дотор амжиж цэгцлэхгүй юм бол дуусах нь тэр. Дэлхийн төгсгөл болно. Байдал үнэндээ ингэтлээ тулгамдчихаад байна.

No comments:

Post a Comment