Pages

Subscribe:

Tuesday, November 1, 2011

“Ловын хат” цэвэр цагаан хоолны олон улсын сүлжээ анхны ресторан.


“Ловын хат” нь Өрнө Дорны цагаан хоолны уламжлалыг хослуулсан цэвэр цагаан хоолны олон улсын сүлжээ анхны ресторан.


Өрнө Дорны хоолны соёлын уламжлал онцлогийг хадгалсан жоруудыг өрнө дорны тогооч нар дадлага туршлагаасаа солилцон шинээр зохиож гаргасан.   Хоолнууд нь Дэлхийн бүх өнцөг булангаас гаралтай бөгөөд та олон төрлийн сонголттой учир хүссэн сонголтоо хийн зооглох боломжтой.   “Ловын хат” нь эрүүл, чанартай, нарийн хийцтэй хоолны үйлдвэрлэлтээр тэргүүлэх зорилготой байгуулагдсан юм. Хамгийн сүүлийн үеийн хүнсний технологийн судалгаан дээр үндэслэн, “Ловын хат”  танд хамгийн их шим тэжээл бүхий хоол хүнсийг зориулах болно.

Таны эрүүл мэндэд зориулж, бид зөвхөн органик хүнсний ногоо, үр тариануудыг сонгох болно.  Бид, биологийн аргаар хувиргаагүй шар буурцгийн тос, оливийн тос болон бусад цэвэр цагаан хоолны амтлагчуудыг хэрэглэдэг. Химийн гаралтай ямар нэг нэмэгдэл бодисууд ороогүй. Мөн бид тос, давс, чихрийн, хэмжээг маш сайн хянаж тохируулдаг.

Органик гаралтай цэвэр цагаан хоол хүнс нь зөвхөн эрүүл мэндэд сайн байгаад зогсохгүй, мөн гариг дэлхийд маань маш их ач тустай тийм болохоор “Ловын хат” нь мөн байгаль орчноо хамгаалах үүрэг гүйцэтгэдэг юм.  "Ловын хат” нэг мөрөөдөлтэй. Нэг өдөр хүн төрөлхтөн бүгд цэвэр цагаан хоолтон болж, байгаль орчинтойгоо зохицон амьдарч Эх дэлхий минь өөрийнхөө өнгө төрхийг шинэчлэн, сэргээсэй хэмээн бид мөрөөддөг.  Бидний үзэсгэлэнт гариг маань Бурхны энэрэнгүй нигүүслэл хайрын дотор оршин тогтносоор байх болно.
Бидний насан туршид дөрвөн чухал зүйл байдаг. Үүнд: Эрүүл мэнд, Гэр бүл, Ажил мэргэжил, тэгээд Мөнгө. Хэрвээ та эрүүл мэндийг л алдах юм бол, бусад зүйлс нь бүгд хүчингүй болно шүү дээ. Хэрвээ та үнэхээр эрүүл байхыг хүсч байгаа бол, ногоог ихээр хэрэглэж, мах бага идэгтүн. Эсвэл зүгээр л цэвэр цагаан хоолтон бол. Тэгвэл, таны бие махбод тань маш их талархах болно.  Гариг дэлхий маань ч мөн адил маш их талархах юм. НҮБ  ын тайлангаас үзэхэд, нийт хүлэмжийн хийн 80% нь мал амьтан өсгөх үйлдвэрлэлээс ялгаран гардаг болох нь тогтоогджээ. Тиймээс мах идэх нь дэлхийн дулаарлын гол шалтгаан болж байгаа юм. Цагаан хоолтон болсноор дэлхийн дулаарлыг багасгаж, байгаль орчноо хамгаалж чадах юмаа.
Ан амьтад бас талархах болно. Учир нь цэвэр цагаан хоол нь амьтдыг зовоохгүй, амыг хөнөөхгүй ариун хүнс юм. 1 хүн цагаан хоолыг жилийн турш идсэнээр, 80 гэмгүй амьтдын амь аврагдана. Хэрэв тэр амьдралынхаа туршид цагаан хоол идвэл, 6000  аас их ан амьтад аврагдах юм. Мөн та агуу их хайр ивээлийг хүртэх болно.
Та Цагаан хоолыг сонго тэгвэл Өөрийгөө, Гэр бүлээ, Улс үндэстнээ, мөн Гариг дэлхийгээ хайрласан амьдралын замыг сонгож байна.

No comments:

Post a Comment