Pages

Subscribe:

Tuesday, November 1, 2011

Таны идэж буй хоолны үнэн төрх

Зарим оронд хүмүүс бидний найз нөхөд болох муур, нохойг иддэг гэдгийг бодох бүрт дургуйцдэг. Гэвч бидний ихэнх нь бидний хайрт гэрийн амьтдын адил өндөр хөгжилтэй үхэр, гахайг тайван идэж байна. Эдгээр амьтад өөрийн амьдралаа эрсдэлд оруулж галд шатаж байгаа байшингаас эзнээ аварч байсан тохиолдлууд байдаг. Нядлуулахаас өмнө мал ойртож байгаа үхлээ мэдэрч, жинхэнээсээ уйлдаг. Өөрийн муур нохойгоо махны машинаар машиндахыг та зөвшөөрөх үү? Үгүй юу? тэгвэл яах гэж котлет хийхээр үхрийн мах худалдан авдаг бэ? Энэ нь чинь хэзээ нэгэн цагт үзэсгэлэнт нүдтэй үнээ байсан шүү дээ.

“шинэхэн мах” бидэнд онцгой дуршлыг хөдөлгөдөг. Энэ нь онцгой амт шимтэй зүйл гэж бидэнд санагддаг. Уур нь гарч байгаа цус гоожсон зовоосон хүүр амттай байна гэж үү? Энэ үхсэн биенд хүрч, түүний гэдэс дотрыг гараар авч, халуухан махнаас зулгаан авч, түүнийг тамшаалж идэх хүсэл байна уу? Хооллож байхад нь энэ биеийг яаж хэсэглэж байсан тухай ярьвал тэрхүү хиамыг идэх хүсэл алга болох байх..
Махны зах ороод огтлогдсон гахайн толгойг хар даа. Хуулагдсан арьс, тамгалагдсан, нүдээ ухуулсан. Яг л хотын гол гудамжинд шон дээр өлгөгдсөн толгойгүй гэмт хэрэгтэн шиг. Амьтан бидний дайсан гэж үү? Яах гэж тэднийг цаазлана вэ?
Олон хүн цусан хиаманд дуртай, хүүхдүүд гематогенд бүр ч дуртай. Та өөрийгөө нядалгааны газарт төсөөлдөө. Амьтны хоолойг хэрчээд, түүнээс хар улаан цус оргилж байдаг. Бүгчим, эвгүй агаар үхэл айдсаар дүүрдэг. Илүү энэрэнгүй замаар олдох амттаныг олж болохгүй гэж үү?
Ихэнх хүмүүсийн хувьд цаг агаар сайхан өдөр амралтаа өнгөрүүлэхдээ шорлог бэлддэг. Шорлон шарсан гахайн сайхан амт биднийг татдаг. Өөрийгөө Папуа,Шинэ Гвинейн арал дээр байгаагаар төсөөлдөө. Зэрлэгүүд өөр омгийн дайснаа хөнөөгөөд, өвчлөөд, идээд байдаг. Үндэс угсаа судлаачдын нотолсоноор тэд хөнөөсөн дайснаа “гонжгор гахай” гэж дууддаг. Учир нь тэд гадаад байдлаараа, мөн амтаараа гахайн мах шиг байдаг. Танд энэ будаалга дээр баймаар байна уу? хүүхдийн амь насыг бүрэлгэсэн асуудал биднийг онцгой сэрдхийлгэдэг боловч бид тугал, хурганы махыг тайван гээч идэж, торойн мах бүр баярын ширээний чимэг болдог. Бидний баяр энэ бүх өхөөрдөм хүүхдүүдийн үхэл бүү байгаасай..
Энэ хөөрхөн итгэмтгий урт чихт зөөлөн сэтгэлт нүдтэй, урт сахалтай дорой туулайн дагз руу мунаар цохисны ачаар бид энэ зөөлөн туулайн мах зооглодог. Цусыг нь гүйцэд гаргуулахын тулд амьтны нүдийг хурц хутгаар ухаж авч, толгойгоор нь доош унжуулдаг. Махаа муутгахгүйн тулд давсагийг нь авдаг. Та өөрийн эрүүл мэндэндээ санаа тавьж, энэ биеэ эрхэмлэсэндээ энэхүү туулайн махыг идэж байна гэж үү? Амьд амьтанд бас санаа тавиач ээ. Хэрвээ та ямар ч махнаас татгалзвал энэ нь таны эрүүл мэнд, мөн амьтанд тустай байх болно.
Бид бүгд засгийн газар, албан тушаалтнууд тэтгэвэрийнхэнд хатуу хөндий ханддаг тухай мэддэг. өндөр нас, өвчнөөс болж тэр хүн ажиллаж чадахаа болибол түүнд өгөх тэтгэвэр нэр төдий байдаг, түүгээр амьдрах арга байхгүй, хөгшин хүмүүст хэрэгтэй байгаа эмнэлгийн үйлчилгээ аймшигтай. Хөгширсөн малтай үүнээс ч долоон дор харьцаж байна. Үнээний сааль багасахад түүнийг нядалдаг. өндөг гаргахаа байсан тахиануудад мөн адил хувь тавилан оногддог. Энэрэл, амьдралыг хүндэтгэх байдал хаана байна? Ажиллах чадвартай, хэрэгцээтэй байгаа бол амьдар, хөгширсөн бол байр эзлээд, хоол идэх шаардлага байхгүй, мах бол тэгвэл та нараас илүү тус хүртэнэ.
Амьтныг хөнөөх асуудлыг сайн муу гэж ялгаж үзэж байгаад бидний гол алдаа байна. Муу аллагад бидний найз нөхөд болох муур, нохой, ховор амьтныг хөнөөх, зугаацахын тулд хөнөөх асуудлыг оруулдаг. Харин малын үхэлд бид тайван ханддаг. Маханд зориулж өсгөж байгаа амьтан амьд явах эрхгүй гэж яагаад ч юм хүмүүс итгэл төгс байдаг. Энэ амьтанд мэдэрдэг, зовдог гэдэг бодол бидний толгойд ч орж ирдэггүй..
Фашистууд арийн бус үндэстнүүдийг хүн гэж тооцдоггүй хэдэн мянга, саяар нь хөнөөдөг байжээ. Тэдний урт хугацааны төлөвлөгөөнд хамгийн хүнд ажилд зориулж “хүн бусчуудыг” үржүүлэх асуудал орж байсан. Тэр үндэстэн хүний өөр төрөлд хамаарагдаж байна гэсэн утгаар тэднийг хэрцгийлэн дарангуйлдаг байв. Бид одоо энэ бүхнийг балмад явдал гэж хүлээн авдаг мөртлөө хөдөө аж ахуйн амьтан учраас хэсэг бүлэг амьтдын нядалгааг зөвшөөрч байна. \
Амьд амьтан бүхэн амьд явах эрхтэйг ойлгооч ээ. Хэрцгийллийг зогсооход туслаач, гал тогоогоо хүүр хадгалах газар бүү болгооч. Хэрвээ та цагаан хоолтон болбол 5 үхэр, 20 гахай, 29 хонь, 760 тахиа, 46 цацагт хяруул, 15 нугас, 7 туулай, хагас тонн загасны амийг аварч чадна. Тийм ч бага тоо биш, тийм ээ? Үүнээс ганда та өөрийн амьдралаа уртасгаж, олон өвчин, зүрх судасны өвчин болон хавдар тусах эрсдэлээ хэд дахин бууруулна. Академич П. Анохины мэдээнээс үзэхэд цагаан хоолтонд махан хоолтныг бодвол урт удаан амьдрах боломж 10 дахин их. Цагаан хоолтны амьдралын дундаж үргэлжлэх хугацаа 80 нас. Мах, малын гаралтай өөх тос эрүүл мэндэд хортой гэдгийг эмч нар эрт тогтоосон. Цагаан хоолны ач тусыг олон улсад хүлээн зөвшөөрсөн байгаа. \
Цагаан хоолтон хүүхдүүд үеийнхнээс илүү эрүүл чийрэг, тэд ханиад томуу тусах нь цөөн, өсөлт сайтай байдаг.
Одоо цагт олон хүмүүс цагаан хоолонд орж байна. Учир нь тэд амьтны амийг аварч, өөрийн эрүүл мэндээ хамгаалахыг хүсдэг. Англид хүн амын 10 % махнаас татгалзсан. Сүүлийн арван жилд цагаан хоолтны тоо 1,5 дахин өссөн.
Нийтэд дэлгэрсэн үзэл бодлууд тэр бүр зөв байдаггүйг санаарай. Тиймээс ихэнхи хүмүүс мах идсээр байгааг анхааралдаа бүү аваачээ. Мах хүний хоололтонд гүйцэтгэж байсан үүргээ улам бүр алдаж байгааг дэлхий дахины хандлага харуулж байна. Мах, загаснаас татгалзах бүр та амьдралыг аварч байдаг.

No comments:

Post a Comment