Pages

Subscribe:

Tuesday, November 1, 2011

Дээд бясалгал ба хvмvvний хөгжлийн шинэ боломж-3

Самадид орохын нэг жишээ бол өнөөгийн шинжлэх ухааны vзсэн “эвэртэй туулай” болох ОХУ-ын Буриадын хамба лам Итгэл бандидын нас барснаас 75 жилийн дараа нийтэд ил гаргасан тvvний шарил юм. Унтаж байгаа хvн шиг тvvнд vхлийн шинж тэмдэг огт байгаагvй байна. Yvнийг өөрийгөө огоорч самадид орших гэж нэрлэдэг ба бясалгалын маш том vр дvн юм. Бурхны ухамсарт автан оршиж байгаа дvр гэсэн vг. Ухамсраараа өөрийгөө захирахын vлгэр жишээ нь энэ юм байна. Ийм байдалд хvн мянга мянган жилээр ч хэвийн орших боломжийг эртний мэргэд, бясалгалт гэгээнтнvvд олж олон зууны турш хэрэгжvvлсний нэг жишээ нь энэ юм. Тэгэхээр дэлхийгээрээ хошуурч, учрыг нь хараахан тайлж чадахгvй мухардаад байгаа тэр Итгэл хамба гээч нь бясалгалын өндөр дэсэд хvрсэн, сvнсний хөгжлийн өндөр төвшинд хvрсэн хvн болох нь ээ. Мэдрэлийн vйл ажиллагааны өнөөгийн судалгаанаас vvний эсрэг байдал бий болж. Тухайлбал, тархины цахилгаан бичлэгийн vед альфа хэм байхгvй болох, эсвэл жижиг бvлгvvд байдлаар гарахдаа давтамж нь эрс цөөрөх, тета, дельта долгионууд тархины хэсгvvдээр тархмал илрэх, өндөр амплитуд /далайц/-тай бетта долгион бvлэг бvлгээр илрэх нь тархины хvнд өвчин байгааг гэрчилнэ гэсэн нь энергийн хямралыг vзvvлж буй хэрэг бөгөөд энд сэтгэцийн хvнд архаг хэлбэр /галзуу/-г дvрсэлсэн байж болох талтай. Учир нь, альфа хэм алга болж, тета, дельта долгион тархмал илрэх энэ vед тухайн өвчтөн материаллаг амьдралаас тасарч өөрийн “би”-гээ орхин дээд мэдээллийн сантай холбогдсон байх ёстой. Энэ vеийн “дэмийрэл” нь vнэн хэрэгтээ хамгийн vнэн зөв мэдээлэл байх учиртай. Харамсалтай нь, өвчтөн бээр ухамсраа цааш удирдах боломжгvй тул бvх юм vvгээр дуусч байна. Одоо эмчилгээнд нь эм, тариа гэхээсээ зөв мэдээлэл гаднаас оруулж удирдаж гэмээнэ сайжралыг олох магадлал ихсэх юм.

No comments:

Post a Comment