Pages

Subscribe:

Tuesday, November 1, 2011

Дээд бясалгал ба хvмvvний хөгжлийн шинэ боломж-6

Монголд гэхэд л оюун санааны дээд бясалгалаар 14000 гаруй хvн бясалгаж байгаагийн 70 хувь нь залуучууд юм. Энэ тоо сvvлийн хоёр жилд бий болсон хэрэг. Yvний цаана ёс суртахууны цэвэр ариуныг дээдэлсэн гайхамшигтай чанар цогцлон бvрэлдэж байгаа юм. Наанадаж л ийм багаасаа архи, тамхи, мах зэрэг бузар идээнээс хол амьдарч, амьтны амь таслах, худал хэлэх, хулгай хийх, садар самуун явах, хорт бодис хэрэглэх зэрэг таван нvглийг бие, хэл, сэтгэлээр насан турш тэвчихээр зориглож, эх орны ирээдvйн эзэд маань хээл хахууль бvv хэл зохисгvй орлогын хандивыг бясалгалын төвдөө ойртуулахааргvй ёс суртахууны эрхэм нандин замыг сонгож байна. Эх орноо, хувь заяагаа ийм хvмvvст эргэлзээгvй даатгаж болох цаг ойрхон байгаа нь Монгол орны их хувь заяа юм. Энэ бол ямар ч төр засгийн бодлого, хууль журмаар зохицуулах аргагvй хэрнээ дээд ухамсрын нөлөөгөөр нийтийг хамран дэлгэрч байгаа сайн vйлс залуусыг нийтлэг хамарч байгаагийнхаа хэрээр ирээдvйд чиглэсэн vнэлж баршгvй хөрөнгө оруулалт билээ. Оролт=бясалгал>гаралт? Сэтгэхvйн энэ бодлогыг бодож сурах хэрэгтэй шиг байна. Гэхдээ эцсийн гаргалгыг нь төсөөлж бас болох нээ. Энэ нь мэдээллийн буюу дээд ухамсрын төвшинд харилцаа гайхалтай чөлөөтэй явагддаг, уураг тархины өчvvхэн боломжоос хэтийдсэн тэр шийдэлд махран хvрч, мөнхийн гэгээрэл, мөнхийн нас, мөнхийн жаргалыг олох явдал юм. Бясалгалын дээд vр дvнгийн нэг нь хувь заяаны ариусгал болно.


   Сайн, муу аль ч vйл нь vр дvн дагуулдаг. Энэ нь хvмvvн бээр сансрын хvлээсэнд уягдан төрөх, өвдөх, vхэхийн хvрдэнд эргэлдэх шалтаг болдог байна. Хvмvvсийн vйлдлийн vр дvн нь цахилгаан-соронзон мэдээллийн хэлбэрээр бичигдэж vлдэхдээ тухайн хvний хувь заяаны дэнсийг хувирган өөрчлөх программ болж байдаг байна. Энэ программ нь махбодийн энергийн утгыг хийгээд эсийн программыг өөрчилж байна гэсэн vг. Энэ нь хvмvvний хөгжил хийгээд доройтлын шалтгаан болно. Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хvний хувьд дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу төөрөг тавилан нь vйлдлийн vр дvнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа vргэлжлvvлэн бичиж, улмаар энергийн шинж төлөвийг өөрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгvйгээр/ энэ нь эргээд бидний биеийг бvрдvvлэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад vеийн vед төрөл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль буюу дvрмийг мэдэхгvйгээр амьдрал гээч тоглоомд оролцсоноороо хvн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгvй хувь заяагаа доройтуулдаг байна. Хvний тархины хальсыг цувиж сунгавал 9.5 сая километр болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ соронзон хальсан дээр хvмvvний төрөл төрөлдөө, vе vедээ бичиж vлдээсэн буюу бичиж байгаа бичлэг нь цахилгаан-соронзон буюу энергийн төлөөлөл болох учраас энерги устаж vгvй болохгvй тухай термодинамикийн нэгдvгээр хуулийн хоёрдугаар заалт ёсоор арчигдаж арилахгvй мөнх юм. Удамшлыг эдvгээ зөвхөн физик биед л хамааруулж ойлгодог ба харамсалтай нь хvний тухай илvv дээд ойлголт шинжлэх ухаанд хараахан бий болоогvй юм. Зvй нь гени буюу удамшлын өнөөгийн ойлголт нь физик биед хамаарна. Энэ нь хvн гэсэн утгыг бvрэн илэрхийлэхгvй ба хvний тухайд физик бие нь хувцастай адилтгахуйц зvйл гэсэн vг. Шинжлэх ухааны ойлгож буйгаар хvний vvслийн 30 хувь нь генийн гаралтай юм. Профессор Х.Сvхбаатарын тооцсон гэр бvлийн математик загвараар бол хvмvvний эцэг эхээс өвлөн авах зvйл хамгийн ихдээ 41 хувь байна. Ийм өчvvхэн зvйлийг хvн хэмээн ойлгосон одоогийн шинжлэх ухааны ойлголтын хvрээ нь бидний өчvvхэн хэсгийг эзэлж байгаа физик биеийн судалгаа төдий юм. Бидний өмсгөл хувцсыг хэчнээн солиод ч тухайн хvний мөн чанарыг өөрчилж чадахгvйтэй адил физик биеийг яаж ч судлаад хvний мөн чанарыг танин мэдэж чадахгvй юм. Хvний мөн чанар нь генийн бус харин энергийн мэдээллээр нөхцөлддөг болж таарч байна. Иймээс айлын 10 хvvхэд 10 янзын ааш араншин, авъяас чадавхи, бие бялдар, оюуны хөгжилтэй. Тэдгээрийг угтаа сvнсний нь мөн чанар тодорхойлж байгаа хэрэг. Сvнс нь биологийн системд болохоор термодинамикийн нэгдvгээр хуулийн ойлголттой тохирно. Энэ хуулиар энергийг устаж vгvй болохгvй гэж заасан байдаг. Наанадаж 5000 жилийн өмнө хvний нийгэмд ахин айлдсан Энэтхэгийн шашны Бхагавад-Гита хэмээх сурвалж бичигт сvнсийг vл устаж сөнөх, хэмжихийн аргагvй, мөнх гэж заасан нь дээрх онолтой дvйж байна. Хvний мөн чанарыг энэхvv цөм энерги тодорхойлдог байна. Тэгэхээр хvний хөгжил гэдэг нь энергийн хөгжил, тvvний дотор сvнслиг энергийн хөгжил юм. Энэхvv хөгжлийг бясалгалаар олж авах боломжтой бөгөөд бясалгалын хамгийн гол vр дvн юм. Энэ хөгжлийг гэгээрэл гэдэг юм байна л даа. Миний ухаж байгаагаар гэгээрэл нь олон шаттай, ухаандаа бичиг vсэггvй нэгэн яван явсаар эрдэмтэн болохтой ижилдvv юм байна. Гэгээрлийн эцсийн төвшин нь мэдээж бясалгагчаас гадна багшийн дэсээс хамаарна. Багшийг Төгс Гэгээрсэн, Гэгээрсэн гэж ангилж бичдэг нь ерөнхий дэсийг зааж байна. Төгс Гэгээрэл нь Бурхан Их Багшийн хvрсэн гэгээрэл юм. Одоогоор хvн төрөлхтний дунд энэ гэгээрэлд хvрсэн ганц хvн бол Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай юм. Зvй нь Чин Хай Багшийг энэ дэсээс дээш давж гэгээрсэн, оройн дээд их Бурхан гэж ойлговол нь хvн төрөлхтөнд ихээхэн азтай vе эхэлж байна гэсэн vг юм. Бичиг vсэгт тайлагдсаныхаа хэрээр уншиж vзэж мэдлэг хуримтлуулахыг эрдэм гэдэг. Энэ нь гэгээрэл хараахан биш юм. Гэгээрэл нь хvн өөрийгөө дотроос нь хөгжvvлж мөн чанараа таньж нээж олохыг хэлнэ. Их, бага аль ч төвшний гэгээрлийн дvнд хvн өөрийгөө шинээр нээж, өөрөө эергvv энерги буюу энэрэл хайрын нэгэн vvсгvvр болж байгаагийнхаа хэрээр орчлон ертөнцvvдийн энэ урсгалд холбогдсоноор бясалгал нь эх болсон зургаан зvйл хамаг амьтан, дээд гурван ертөнцийн тусын тулд vйл vйлдэж байгаа хэрэг бөгөөд аливаа бvхэнд энх амгалан, эв найрын ерөөл өргөж хамгийн дээд нигvvлсэнгvй сэтгэл vvсгэн бясалгадаг учраас олон хvний эергvv энергийн их хvч нь хvн төрөлхтний сайн сайханд vйлчилж байдаг юм. Энэ бол дээд бясалгалын эрхэм зорилго, бас гол vр дvн юм.

No comments:

Post a Comment