Атлантидийн болон тvvнээс өмнөх vеийн хvмvvст байсан гуравдагч нvд буюу билгийн мэлмий дотогшилж ширгэхдээ толгойн орой /зулай/-гоос доош босоо чиглэлд гуравдагч мэлмийгээс арагш хэвтээ чиглэлд огтлолцох цэгт боргоцой булчирхай болж тогтсон гэж зарим эрдэмтэд vздэг. Энэ булчирхай нь гэрэлд мэдрэмтгий эсvvдтэй болохыг судлаачид тогтоосон бөгөөд эдгээр мэдрэг эсvvд нь нvдний торлогийн адил харах чадвартай учраас чухамхvv энэ чадавхийг нь бясалгаж хөгжvvлснээр хvмvvний гэрэл мэдрэх чадавхийг хөгжvvлэх бас нэг боломж бий болж болох юм. Уг булчирхай нь даавар боловсруулалтыг хянаж, удирдаж явуулахаас гадна симпатик мэдрэлийн тогтолцоонд хэт ачаалал vvсэхээс сэргийлж, цусны даралт унах, зvрхний хэм удаашрахаас хамгаалдаг байна. Бясалгал хийгсдийн цусанд энэхvv булчирхайн ялгаруулдаг даавар болох мелатонин ихэсдэгийг бас тогтоосон. Сэтгэцийн өвчтөнд энэ даавар жирийн хvнийхээс багасдаг. Мелатонины ялгаралт ихсэхэд хvн тайвширдаг. Голландын эрдэмтэд энэ даавраас залуужуулах vйлдэлтэй эм хvртэл гаргаад байгаа. Энэ vvднээс бясалгал нь эрvvлжvvлэх нөлөөтэй юм. Гэхдээ...
бясалгалын гол асуудал бол эрvvлжих мэтийн физик биеийн хvрээний багавтар vр дvнд хvрэх явдал огт бус, харин сvнсний энергийг хөгжvvлэх явдал юм. Сvнсний хөгжлийг хангах нь бясалгалын хамгийн гол зорилго, гол vр дvн мөн. Сvнсийг материаллаг хvлээснээс нь чөлөөлж сэтгэлгээний хvрээнд хөгжvvлэх нь сvнсний хэрэгцээ юм. Yvнийг бясалгалаар хийдэг юм байна. Ертөнцийн хvнийх магадгvй 90 гаруй хувь нь шугаман сэтгэлгээ юм. Шугаман гэдэг нь оролт, гаралт нь мэдэгдэж байна гэсэн vг. Бясалгаад та эрvvлжинэ гэх жишээтэй. Гэтэл бясалгал маань өөрөө ийм нэг шугаман хамааралд харъяалалгvй, орон зайн сэтгэлгээний асар том vйл явц юм. Харин хvн болохоор шугаман сэтгэлгээтэй хэрнээ шугаман хамаарлын хамгийн гол хуулийг мартсан байна. Өөрөөр хэлбэл, бие махбодийн болон сvнсний энергийн байдал нь хvмvvний бие, хэл, сэтгэ¬лийн vйлтэй шууд пропорциональ хамааралтайг умартжээ. Энэ нь хvнийг хvн-робот болгосон байна. Тиймдээ ч XIII, XXI зууныхан хоёр өөр хvмvvс юм. Өмнөхөд нь шугаман бус сэтгэлгээ амьдралын бvх хэлбэрт тууштай нэвтэрсэн байж л дээ. Гэтэл өнөөгийн хvний тархи, компьютер хоёр хоёулаа компьютер юм байна. Тvрvv vеийнх нь арай дээр байж. Компьютерийн хөгжлийн дvнд багтаамжийг нь 1 мм зайг 1000-аас одоо 1 сая болтол шахах боломжтой боллоо. Харин бид өөрийн компьютер /тархи/-ийг ингэж ашиглавал сvнсний хөгжлийн өндөр төвшинд хvрнэ. Компьютерт атомыг атомоор нөхөж багтаамжийг ихэсгэж байгаа бол хvмvvнд ийм хэрэгцээ байхгvй, байгаагаа зөв ашиглачихвал болчих нь тэр. Компьютерийн мэдээллийг нэг чиглэлд нэвтрvvлэх асуудлыг шийдсэн нь харин хvнээс давуу юм. Хvмvvн энэ сул талаа өөрчилж анхаарлаа шулуутгаж, “би”-гээс бага ч болов салж хагацаж чадвал сул талаа харин ч давуу тал болгож болох нь. Бясалгалаас ийм тийм vр дvн гарна гэж шууд хэлж хорхойсуулах аргагvй юм. Ихэнх зvйлийн хариуг бид төсөөлж мэддэг шугаман сэтгэлгээний vйлдэлтэн юм. Энэ нь өнөөгийн шинжлэх ухааны гол арга, их хоцорсон зvйл. Энэ нь өнөөгийн бvх хөгжлийн, тvvний дотор хvмvvний хөгжлийн чөдөр тушаа юм байна. Дээд бясалгал гэдэг нь билгийн мэлмийг нээх ажиллагаа юм. Бусад аргаар гэгээрч болох ч гэгээрлийн дэс доогуур vлдэнэ. Өнөөгийн шинжлэх ухаан бvхэлдээ махан бодид төвлөрсөн учир мухардсан хэрэг. Энэ нь генийн vvсэлтэй физик бие, мах, цусны систем төдий юм. Тvр настай, тордлого авах боломжгvй систем юм. Тийм болохоор ген /удамшил/-ийн кодыг бvрэн нээгээд ч, хvнийг хувилаад ч vр дvнгvй хэвээр байх болно. Ийм шалтгаанаар өнөөдөр хvн төрөлхтөн оносон философигvй, нийгмийн зөв онол хуульгvй, хvнтэй холбоотой бvхэн байгалийн хуулиас гадуур явагдаж, энэ хөгийн тоглоомондоо улайрч, материаллаг зvйл уруу vхэлдэн тэмvvлцгээж, бvр алалдаж байгаа хэрэг. Ингэж материаллаг ертөнцийн буюу зах зээлийн хуулийг хvний нийгмийн хууль мэтээр айхавтар ташаарсан хэрэг. Yvгээр хvмvvний vнэн төрх, мөн чанар дуусч байгаа юм. Ингэж хvн-роботыг хоёр зууны өмнөөс бvтээжээ. Тэр цагаас хvн сэхэл авах тэнхэлгvй, өндрөөс шидсэн чулуу шиг доройтож байна. Yvнийг дорны сургаальд “цөвvvн цаг” гэж нэрлэж. Энэ байдлаас гарах гол арга зам нь бясалгал гэгээрэл, ухаарал юм.
Үргэлжилэл бий…
No comments:
Post a Comment