Pages

Subscribe:

Tuesday, November 1, 2011

*** Өнөө цагт бид***

  Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй, илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай, олон эрдмийн зэрэг цолтой бaоловч наад захын мэдлэггүй, өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой, илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ. Бид аливаад хөнгөн хуумгай хандаж, бага инээж, хурдтай давхиж, түргэн уурлаж, оройтож унтаж, өглөө босохдоо ядарсан сэрж, бага уншиж, зурагт их үзэж Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж, их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.
Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй, он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй, урт өндөр барилгатай ч богино ухаантай, өргөн уудам хурдны замтай ч явцуу нарийн үзэл бодолтой, худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.
Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй, гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй, атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна. Их бичдэг хэрнээ бага судалдаг, их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй, яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй, орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж, мэдээллийг хадгалах, олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч,
бие өсөх болсон ч ухаан богиносч, ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж, зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага, Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага, Хоёр орлоготой ч салах нь их, Гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ.
Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү. Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм. Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.
Бие биедээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё. Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй. Хэрэв та дотны хүмүүстээ ярих ч завгүй байгаа бол, хэрэв “Аль нэг өдөр” ярьчихна даа гэж бодож байгаа бол
Таны бодоод байгаа “аль нэг өдөр” та байхгүй болчихсон байвал яана аа гэж нэг бодож үзээрэй...

Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй

“Энэ бол хүн чанар юм. Хүнд байх ёстой хамгийн эрхэм зүйл юм” гэв.
Тэгээд 1-ийн тоогийн дараа “0” нэмж бичээд:
“Энэ бол амжилт. Жинхэнэ хүн чанар (1)(10) болгож чадна.”
Дахин нэг (0) нэмээд.
“Энэ бол туршлага. 10 байсныг 100 болголоо.”
0-ууд цааш ургэлжилсээр:
Чадвар , сахилга бат , хайр дурлал...
Нэмж бичигдэх (0) бүр хүн чанарыг улам баяжуулсаар байгааг багш зааж байлаа. Тэгснээ самбарын алчуур авснаа эхэнд бичсэн 1-ийн тоог арчиж орхив. Тэгэхэд самбар дээр маш олон (0) үлдлээ.
Эцэст нь багш хэлэх гэсэн санаагаа хэлэв.
“Хүн чанар үгүй бол бусад нь ямар ч үнэ цэнэгүй” гэлээ. Сурагчид үүнийг сонсоод нам гүм чимээгүй болцгоож гэнэ.

“Ловын хат” цэвэр цагаан хоолны олон улсын сүлжээ анхны ресторан.


“Ловын хат” нь Өрнө Дорны цагаан хоолны уламжлалыг хослуулсан цэвэр цагаан хоолны олон улсын сүлжээ анхны ресторан.


Өрнө Дорны хоолны соёлын уламжлал онцлогийг хадгалсан жоруудыг өрнө дорны тогооч нар дадлага туршлагаасаа солилцон шинээр зохиож гаргасан.   Хоолнууд нь Дэлхийн бүх өнцөг булангаас гаралтай бөгөөд та олон төрлийн сонголттой учир хүссэн сонголтоо хийн зооглох боломжтой.   “Ловын хат” нь эрүүл, чанартай, нарийн хийцтэй хоолны үйлдвэрлэлтээр тэргүүлэх зорилготой байгуулагдсан юм. Хамгийн сүүлийн үеийн хүнсний технологийн судалгаан дээр үндэслэн, “Ловын хат”  танд хамгийн их шим тэжээл бүхий хоол хүнсийг зориулах болно.

Таны эрүүл мэндэд зориулж, бид зөвхөн органик хүнсний ногоо, үр тариануудыг сонгох болно.  Бид, биологийн аргаар хувиргаагүй шар буурцгийн тос, оливийн тос болон бусад цэвэр цагаан хоолны амтлагчуудыг хэрэглэдэг. Химийн гаралтай ямар нэг нэмэгдэл бодисууд ороогүй. Мөн бид тос, давс, чихрийн, хэмжээг маш сайн хянаж тохируулдаг.

ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ

Та хэзээ нэгэн цагт хөргөгчнөөсөө хорин таваг гоймон гаргаж, хогийн сав уруу хаячихаад, ердөө ганцхан таваг хоол идэх байсан болов уу? Ганц удаагийн өдрийн хоолны төлөө 55кв.фут(5кв.м) ойг оргүй тэгшилж, 2500 галлон(11,365л) усыг муу усны шуудуу руу асга гэвэл яах вэ? Мэдээж, та тэгэхгүй. Гэсэн хэдий ч хагас кило мах идэхэд л та энэ бүхний шалтгаан болно. Мах идэх нь байгалийн баялаг, хүрээлэн буй орчныг үр ашиггүй хэрэглэн сүйтгэж, амьтдад асар их зовлон шаналал үүсгэхийн сацуу бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байна. Төмсний нухаштайгаа хамт нохой шарж идэх танд тун ч таагүй санагддаг бол өөр нэгэн өр зөөлөн амьтныг яагаад шарж идэх вэ?

Таны идэж буй хоолны үнэн төрх

Зарим оронд хүмүүс бидний найз нөхөд болох муур, нохойг иддэг гэдгийг бодох бүрт дургуйцдэг. Гэвч бидний ихэнх нь бидний хайрт гэрийн амьтдын адил өндөр хөгжилтэй үхэр, гахайг тайван идэж байна. Эдгээр амьтад өөрийн амьдралаа эрсдэлд оруулж галд шатаж байгаа байшингаас эзнээ аварч байсан тохиолдлууд байдаг. Нядлуулахаас өмнө мал ойртож байгаа үхлээ мэдэрч, жинхэнээсээ уйлдаг. Өөрийн муур нохойгоо махны машинаар машиндахыг та зөвшөөрөх үү? Үгүй юу? тэгвэл яах гэж котлет хийхээр үхрийн мах худалдан авдаг бэ? Энэ нь чинь хэзээ нэгэн цагт үзэсгэлэнт нүдтэй үнээ байсан шүү дээ.

Дээд бясалгал ба хvмvvний хөгжлийн шинэ боломж-3