Дараагийн vзэгдэл бол хvний хоёр тал тархины баруун нь зvvнээсээ дутуу хөгжсөн явдал юм. АНУ-ын ихэнх мужийн хvн амын дунд явуулсан судалгаагаар хvмvvс цагийнхаа 70 хувийг зvvн тархи ажиллуулах зvйл, ердөө 30 хувийг нь баруун тархи ажиллуулах зvйлд зарцуулдаг ажээ. Энэ нь математик, хэл, логик, дvн шинжилгээ зэргээр хэт хөөцөлдсөнийх гэж эрдэмтэд vзсэн бөгөөд баруун тал тархины vйл ажиллагаанд холбогдох дvрслэл, өнгө, хөг айзмын мэдрэмж бага хөгжсөн байна. Профессор Ористейн баруун хөл бөмбөлгийг зvvний төвшинд аваачих туршилтаараа нэг тархи нөгөөтэйгөө нийлэн ажиллахад vйлдлийн vр дvн нь тооцоолж байсан шиг хоёр дахин бус харин 5-10 дахин нэмэгддэгийг тогтоосон байдаг. Энэ vзvvлэлтийг бясалгалаар бий болгож болно гэсэн vг. Тархины судалгааны өөр нэг мэдээгээр хvмvvн /бас дельфин, халим/-д хожуу vvссэн хоёр тал бөмбөлгийн дээд буюу ухамсарлагч, оюунлиг шинэ тархи /анагаахын хэлээр төв доод тархины хэсэгт хувирсан атираат хавхаг/ нь оюуны vvргийг гvйцэтгэдэг бөгөөд доод тархи буюу ухамсрын нөлөөнд ажилладаг зөнч, сэтгэл хөдлөлийн хуучин тархи нь өдөр тутмын vйл ажиллагааг удирдаж, биеийн хэм, цусны даралт, химийн тэнцвэр, хоол боловсруулалт, сэтгэл хөдлөлийг хянаж байдаг.
Хувьслын явцад доод тархи нь доод төрөлт амьтны хувьд хоёрхогч байдалтай болсон гэж vздэг. Харин бясалгалаар дээд буюу ухамсрын тархи нь доод тархиа хөтлөх боломж бvрдэх юм. Энэтхэгийн йогч Свами Рама 1970 онд Канзасын Фонд Менинижерт болсон оюун ухаанаар биеийг удирдах эрдэмтдийн туршилтад оролцож тархины долгион, амьсгалын хэм, арьсны хариу vйлдэл, зvрхний ажиллагаа, биеийн дулааныг хянаж, цусны эргэлтээс зvрхээ салгаж, биеийн баруун зvvн хэсгийн дулааныг сольж өөрчилж vзvvлсэн юм. Тайван бөгөөд гипноз /хагас унтаа/-ын төлөв нь дээд, доод тархины хооронд чөлөөтэй хурдан холбогдох боломж бий болгодог байна. Энэ vр дvнд бясалгалаар хvрэх боломжтой юм. Профессор Розенцвейгийнхаар хэрвээ тархийг өдөөж /мэдээж зөв өдөөх хэрэгтэй/ байвал наснаас vл хамааран тархины торны тэмтрvvлд сэртэн бий болж, тархины холбоосыг нэмэгдvvлдэг байна. Бясалгалын vед тархины цусан хангамж 35 хувиар нэмэгддэг хийгээд Нью-Йоркийн телефон харилцааны компанийн ажилчид өдөрт хоёр удаа 15-20 минут бясалгаснаар бvтээмж нь ихэссэнийг тогтоосон байдаг.

Үргэлжилэл бий...
No comments:
Post a Comment